Бидний тухай
Barrister Castos
2015 년 설립 이래 배르스터 카스토스 로펌은 외국 및 국내 시민, 기업, 투자자 및 기업가들과 협력하여 고객에게 법적 위험을 예방하고 완화하는 방법에 대해 조언하고 있습니다. 고객의 권리와 정당한 이익을 보호하는 것 외에도 부동산 매매, 광업 및 광물분야 투자, 무든 유형의 계약 및 계약을 포함한 몽골의 다양한 법률 서비스 입니다. 과거에는 약 130 여명의 외국인 및 국내 시민과 기업에 법률 자문, 법률 지원 및 지원을 제공했습니다. 우리 로펌는 모든 법률 분야에서 고도로 자격을 갖추고 경험이 있고 자격을 갖춘 변호사로 구성된 친절한 팀이며, 우리 회사와 함께 일한다면 현명한 조언자이자 신뢰한 수 있는 파트너가 될 수 있습니다.
ХАМТ ОЛОН
>Өмгөөллийн Барристер Кастос ХХК-ийн үүсгэн байгуулагч, захирал
>Эрх зүйч мэргэжилтэй. Хууль зүйн ухааны бакалавр. магистр
>“Капитал Банк” ХХК-нд хуулийн мэргэжилтэн. Англи хэлтэй. Хууль зүйн ухааны магистр.
>Эрх зүйч мэргэжилтэй. Хятад , Англи хэлтэй. Хууль зүйн ухааны бакалавр.
>Эрх зүйч мэргэжилтэй. Хууль зүйн ухааны бакалавр.
>Эрх зүйч мэргэжилтэй. Хууль зүйн ухааны бакалавр.
>2012 онд хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл авсан, захиргааны хэргийн анхан, давж заалдах, хяналтын шатны шүүхэд ажилласан туршлагатай, компани, үнэт цаас, газар, ашигт малтмал болон эрүү, иргэн, захиргааны эрх зүйн чиглэлээр мэргэшсэн.
Олон ажлыг зэрэг цаг алдалгүй шуурхай явуулж чаддаг нь сэтгэлд их хүрсэн. Мөн сар бүр ажлын явцыг тайландаа сайн тавьж харилцагчтайгаа ойрхон ажиллаж чаддаг санагдсан
Манайх Барристер Кастос хуулийн фирмтэй хамтран ажиллаад хагас жил болж байна. ҮХХ зуучлалын салбар Монголд шинэ төдийгүй хууль эрх зүйн зохицуулалтын хувьд нэлээдгүй мэдлэг шаардсан салбар байдаг. Тиймээс манай 50 гаруй агентуудад өдөр тутамдаа хуулийн зөвлөгөө мэдээлэл харилцагчиддаа өгөх хэрэгтэй болдог. Барристер Кастосын хуулийн фирмийн хамт олон бидэнд ажлын цаг харгалзахгүй хэзээд хурдан шуурхай үйлчилгээг утсаар болон биечлэн уулзаж өгдөг. Яг манай хэрэгцээнд тохирсон түргэн шуурхай, мэргэжлийн үйлчилгээ авч чадсанаараа бид хэрэглэгчдээ болон агентуудаа өдөр тутам эрсдэлээс хамгаалж чадаж байна
Манай байгууллага бөөний худалдаа эрхэлдэг. Цаг үеийн хүнд нөхцөл байдлаас хамааралтай харилцагч байгууллагуудын авлага ихээр үүсч үнэхээр асуудалтай болж ирсэн. Авлага барагдуулах ажлаа Барристер Кастос хуулийн фирмд шилжүүлснээр авлага төлбөрүүд хурдан шуурхай орж ирдэг болсон. Мөн харилцагчидтай хийдэг гэрээний зүйл заалтууддаа зөвлөгөө авсан. Энэ хамт олны эрч хүчтэй, хурдан шуурхай ажилладагт талархдаг. ОМБОЛ ХХК Гүйцэтгэх Захирал Б.Мөнхдэлгэр
MW холдинг ХХК Компанийн амжилттай ажиллах бас нэгэн гол хүчин зүйл нь хуулийн эрх зүйн салбарын эрсдэлгүй орчин байдаг. Бид Барристер Кастос хуулийн фирмтэй 4 жилийн хугацаанд амжилттай хамтран ажиллаж ирсэн. Тус хуулийн фирм нь хууль, шүүхийн байгууллагад амжилттай төлөөлж, консалтингийн үйлчилгээг чанартай үр өгөөжтэй үзүүлдэг нь цаашид хамтран ажиллах итгэлийг бий болгож байдаг. Мөн авлага барагдуулах ажил дээр нарийвчлан анхаарч, идэвхи гарган ажиллаж байгаа нь бидний цаг хугацаа хөрөнгө мөнгийг хэмнэж, бусад ижил төрлийн үйлчилгээ үзүүлдэг байгууллагуудаас илүү давуу талтай болгож байдаг. Танай ажлын хамт олонд ажлын өндөр амжилт хүсье.
Юна сүлжээ ресторан нь танай хуулийн фирмтэй хамтран ажиллаж эхэлсэн цагаас хойш бидний хууль, эрх зүйн бүх талын асуудлыг бүрэн шийдвэрлэж, хууль, эрх зүйн зөвлөгөө, туслалцаа, өмгөөллийн бүх асуудал дээр дэмжин туслалцаа үзүүлж гэрээний үүргээ хангалттай биелүүлж ирсэнд талархаж байгаагаа илэрхийлж байна. Мөн бидний цаашдын хамтын ажиллагаа улам өргөжин тэлнэ гэдэгт итгэлтэй байна. Та бүхний ажилд амжилт хүсье. ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ Б.ЗОЛЗАЯА
Манай байгууллага Барристер Кастос хуулийн фирмтэй хамтран ажиллаад 3 жил болж байна. Барилгын салбар өөрөө эрсдэл өндөртэй, хариуцлагатай байхыг шаарддагийн хувьд бидний хэрэгцээнд нийцсэн зөвлөгөө өгч эрсдэлээс урьдчилан сэргийлж байдагт баяртай байдаг. Мэргэшсэн хамт олны ажилд нь амжилт хүсэе. ЗАХИРАЛ Ц.ЯЛАЛТ
Бид анх Барристер Кастос хуулийн фирмтэй 2016 онд хамтран ажиллах гэрээний үндсэн дээр хамтын ажиллагаагаа эхлүүлж байсан. Манай байгууллагын дотоод журмаас эхлүүлээд бүх төрлийн гэрээг байгууллагад тохируулан хуулийн хүрээнд хийж гүйцэтгэж байсан. Энэ хугацаанд бидэнд хуулийн асуудлын хүрээнд тогтмол шинэчлэл хийх цаг үетэйгээ хөл нийлүүлэн алхах боломж олгон эрсдэлээс бүрэн хамгаалж ирсэнд нь маш их баярладаг. Гүйцэтгэх захирал Б.Ариунтуяа
Битон арматур Бидний үйл ажиллагаанд хуульчаас зөвлөгөө авах хэрэгцээ шаардлага өдөр тутамд тулгарч байдаг. Хэрэгцээ, шаардлагад нийцсэн үйлчилгээг уян хатан нөхцөлтэйгөөр, итгэл хүлээхүйц түвшинд гүйцэтгэдэг болохоор манай байгууллагын хувьд хуулийнхаа асуудалд санаа зовохгүйгээр Барристер кастос хуулийн фирмийн хамт олонд даатгадаг. Өнөөдрийг хүртэл бидний итгэлийг дааж, хамтран ажиллаж ирсэн та бүхэнд баярлалаа. Гүйцэтгэх захирал Г.Хашчулуун
Хөгжлийн бэрхшээлтэй буюу тусгай хэрэгцээт хүмүүст хууль зүйн зөвлөгөө үнэ төлбөргүй өгч, өмгөөллийн болон бусад зөвлөх үйлчилгээ үзүүлэхдээ үнийн тарифыг хөнгөлдөг нь өөрсдийн хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулах боломжийг нэмэгдүүлж, бусад байгууллагуудад үлгэр жишээ болохуйц жишиг юм. Хамтын ажиллагаандаа үргэлж талархаж байдаг.
Түмэн төмөрт ХХК Өмгөөллийн Барристер Кастос ХХК нь бидний хууль эрх зүйн хүрээнд үүссэн асуудал бүрийг тухай бүр нь зөвлөж, гадаад хэл дээрх гэрээний сайжруулалтыг чанартай хийж гүйцэтгэдэг чадварлаг хамт олон юм. Бид гадаадийн болон дотоодын уулзалтуудад тус компанийн төлөөллийг байнгийн оролцуулдаг нь бидэнд эрсдэлгүй, итгэлтэй мэдрэмжийг төрүүлдэг. Та бүхэнд баярлалаа.
Манай байгууллага хэвлэл, бүх төрлийн дизайн, эх бэлтгэлийн үйл ажиллагаа явуулдаг бөгөөд тоног төхөөрөмж, түүхий эдээ бид өөрсдөө бие даан импортоор оруулж ирдэг учраас түүнтэй холбогдох гэрээ, журам, авлага гээд эрх зүйн орчинд чамгүй асуудлууд тулгардаг байсан. Харин Барристер Кастос хуулийн фирмтэй хамтран ажиллаж эхэлсэн цагаас эдгээр асуудлуудыг цаг хугацаа алдалгүй, зардал багатай шийдэх болсон. Тийм ч учраас 5 жилийн хугацаанд тасралтгүй хамтран ажиллахад бидэнд таатай байдаг. Танай хамт олон ажлын өндөр амжилт хүсье. MGL Design Group LLC Захирал Ч. Ариунболд
Манай компани Барристер Кастос хуулийн фирмтэй хамтран ажиллаад багагүй хугацааг өнгөрүүлсэн байна. Бидний хувьд компани дотроо байнгын хуульч ажиллуулахаас илүү хуулийн үйлчилгээг аутсорсинг хэлбэрээр авах нь тохиромжтой байдаг. Хамтран ажиллах хугацаандаа бид гэрээ хэлэлцээр байгуулах, хянуулах, бичиг баримт бэлдэх, боловсруулах, шүүх хуралд манай компанийг төлөөлж оролцох зэрэг том жижиг бүхий л ажил дээр хуулийн үйлчилгээг авч байна. Барристер Кастос хуулийн фирм нь чадварлаг, туршлагатай хуульч, өмгөөлөгч Б.Батжаргалаар удирдуулсан сайн баг хамт олонтой учир бидэнд яаралтай болон гэнэтийн ажил үүсэхэд хуулийн тусламж, зөвлөгөө, үйлчилгээг цаг алдалгүй тухай бүрт түргэн шуурхай үзүүлж чаддаг билээ. Бидний хамтын ажиллагаа цаашид урт хугацаанд үргэлжлэнэ гэдэгт итгэж байна. Барристер Кастос хуулийн фирмийн хамт олондоо өндөр амжилтийг хүсэн ерөөе
“Барристер Кастос” хуулийн фирм нь мэдлэг, ур чадвар, технологид түшиглэсэн хууль эрх зүйн цогц үйлчилгээг хурдтайгаар, чанарын өндөр түвшинд гүйцэтгэж сэтгэл ханамжийг эрхэмлэдэг нь манай байгууллагын үйл ажиллагааг илүү хялбар болгож өгдөг. “Барристер Кастос” хуулийн фирм нь олон салбар байгууллагын хүрээнд хамтран ажилладаг. Бид салбар болгондоо баримт бичиг боловсруулалт, шинэчлэлт хийх болон хамтран ажилладаг байгууллагуудтайгаа гэрээ хэлцэл хийхдээ зөвлөгөө, туслалцаа авч уулзалт хурал цуглаан зохион байгуулалтад манай байгууллагыг төлөөлөн оролцож бидний эрх ашгийг хамгаалан ажилладагт баярладаг